Дэлхийн Зөн ОУБ-ын Бор Өндөр-1 ОНХХ-өөс “Малчин гэр бүлийн амьдалыг сайжруулах төсөл” –ийг Сүмбэр сумын 4 дүгээр багт хэрэгжүүлж эхэллээ. Малчдын гамшигтай тэмцэх чадвар, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор уг төсөлд 20 малчин өрхийг хамруулж, малжуулах, эдийн засгийн болон бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, гамшгийн бэлэн байдлыг хангуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм. Сүмбэр сумын Засаг даргын 2016 оны 05 сарын 18-ны өдрийн А/59 дугаар захирамжаар төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг томилж, нээлтийн үйл ажиллагааг 05 сарын 25-ны өдөр Сүмбэр сумын Малх багийн төвд зохион байгуулж сонгогдсон  малчин өрхөд төсөл хөтөлбөрийн танилцуулгыг хийж батламж гардуулав. Мөн нээлтийн үеэр 20 өрхийн  40 иргэнд “Ган, зудны үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” товч мэдээлэл хийлээ. Төсөл хөтөлбөр 3 сарын хугацаатай хэрэгжих бөгөөд дээрхи хугацаанд гамшгаас хамгаалах чадавхи олгох сургалтыг шат дараатай зохион байгуулах юм.