Онцгой байдлын газар нь 2016 онд гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежийн гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн  93 томилгоот бүрэлдэхүүнтэй 2016 оны 4 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд онолын 8 цагийн танхимын сургалт, штабын дадлага сургуулийг 6 цагийн хугацаатай зохион байгуулан ажиллаа. Мөн дадлага сургуулийн үеэр зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлагыг зохион байгуулахад 513 оюутан, 78 багш ажилтан хамрагдлаа.