БЗӨБ-ийн Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний Говьсүмбэр салбараас ирсэн хүсэлтийн дагуу 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гал унтраах тархалтын сургуулийг зохион байгуулан явууллаа. Гал унтраах тархалтын сургуулийн зорилго, зохион байгуулалт болон Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, гал түймрийн аюул, гал унтраагуурын талаар 1цаг 30 минутын танхимын сургалт зохион байгуулан гал унтраах дадлага сургуулийг хийлээ. Гал унтраах тархалтын сургуульд ОБГ-аас 12 албан хаагч, 31 ажилтан ороцлоо.