Монгол Улсын Шадар Сайдын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр баталсан төлөвлөгөөт удирдамжын хэрэгжилтийн хүрээнд, Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж,Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар тус байгууллагын ажилтан, албан  хаагчдад сургалт дадлага зохион байгуулж гарч болзошгүй гал түймрийн  аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг богино хугацаанд унтраах арга ажиллагаанд сургаж дадлагажуулахад чиглэгдэнэ.

2016 оны 03 дугаар сарын 31-ны өдөр батлагдсан удирдамжын дагуу дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “Мандах бүртгэл” дээд сургуулийн багш, оюутан, ажилтан, албан хаагч нарт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх танхимын сургалтыг ГХТББХАБайцаагч д/х А.Батбаяртай хамтран зохион байгуулсан.

Гал унтраах тактик, тархалтын сургуулийг Гал түймэр унтраах, аврах 26, 29 дугаар ангитай хамтран зохион байгууллаа.