Монголд анх удаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтнүүдийн “Saferty & Health Expo” арга хэмжээ 2016 оны 03 дугаар сарын 25, 26 өдрүүдэд МҮХАҮТ-д зохион байгуулагдсан.

Тус арга хэмжээнд Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, МҮХАҮТ, Монгол дахь Америкийн Худалдааны Тэнхим (АмЧам), Оюу Толгой ХХК болон бусад байгууллагын салбартаа тэргүүлэгч мэргэжилтэнгүүдэд “Гамшгаас хамгаалах, Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгуулсан.