Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/23 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд  дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ын дарга нарт сургалт зохион байгууллаа.

Сургалтаар дүүргийн хэмжээнд гарч буй обьектын гал түймрийн дуудлагын ихэнх хувийг хог, хогийн пүнкерийн дуудлага эзэлж буй судалгааг танилцуулж, гал түймрийн тоо тавтамжыг хэрхэн бууруулах талаар санал солилцож, урьдчилан сэргийлэх ажиллаа төлөвлөсөн.

            Мөн хог хогийн пүнкер шатсан дуудлага ирсэн хороодын СӨХ-ийн 6-н даргад  гал түймрийн улсын хяналтын байцаагчын мэдэгдэл өгч, хогийн пүнкерийн хогийг хуримтлуулахгүй цаг тухайд нь ачуулах талаар заавар зөвлөмж өгсөн.