Аймгийн ерөнхий боловсролын 1, 2, 4, 5 дугаар сургуулийн “Өсвөрийн аврагч бүлэг”-ийн 20 сурагч, сайн найз ХОУЗ /хүүхдийн оролцооны удирдах зөвлөл/-ийн 15 сурагч, 4 багшид гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, сургалт, сурталчилгаа, үйл ажиллагаанд сурагчдыг оролцуулан, тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, аюулгүй амьдрах ухамсарт соёл болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх зорилгоор “Сургуулийн аюулгүй орчин” сэдвээр 7 цагийн сургалтыг Онцгой байдлын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн ОУБ-ын Бор-Өндөр-1 ОНХХ хамтран Онцгой байдлын газрын сургалтын тахимд зохион байгууллаа.

Сургалтанд хамрагдсан хүүхдүүдэд Онцгой байдлын газрын машин техник, багаж  хэрэгсэл, үйл ажиллагааг сурталчилан таниулан ажиллаа.

Сургалтанд хамрагдсан  багш, сурагчидад өөрсдийн сургууль дээрээ Өсвөрийн аврагч бүлгийн үйл ажиллагааг тогтмолжуулах, сард 1 удаа Онцгой байдлын газартай хамтран сургуулийн хүүхдүүдээр дамжуулан уур амьсгал - гамшгийн аюулыг даван туулах чадавхийг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах талаар үүрэг чиглэл, заавар зөвлөмжийг өгч ажиллаа.