ТАНАН ИМПЕКС ХХК-ний хүсэлтийн дагуу 298 ажилтан албан хаагч нарт Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтууд, Ойн тухай хууль, МУЗХТХуулийн холбогдох заалтууд, гал түймрийн тухай ойлголт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан техникийн стандарт, дүрэм норм, гал түймрийн аюулаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гарсан гал түймрийн тоон баримтууд, гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар анхан шатны ойлголтыг олгосон.Хэлтсийн ГХУХБайцаагч д/х А.Батбаяр, УСАХМэргэжилтэн д/ч Д.Алтантуяа нартай хамтарч ТАНАН ИНПЭКС ХХК-ний ажилтан нарыг гал түймэр гарсан гал түймрийн эх үүсвэрийг гал унтраагуур ашиглаж унтраах, түгшүүрийн дохиогоор барилга байгууламжаас авралтын зам гарцаар гарах дадлагыг хийлгэсэн.