Олон Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах өдрийг угтан Онцгой байдлын хэлтсийн даргаар ажлын төлөвлөгөө гарган батлуулж, төлөвлөгөөний дагуу гамшгаас хамгаалах болон газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Эрчим хүчний баруун түгээх төвийн ажилтан албан хаагч нарт зохион байгууллаа. Болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраагуурыг хэрхэн ашиглах талаар дадлага сургууль хийлгэсэн. Сургалтанд Эрчим хүчний Баруун түгээх төвийн 250 ажилтан албан хаагч нар хамрагдсан.