Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, ЭХАС-ын албан хаагчид Баруун-урт сумын 1-7 багийн 721 айл өрхүүдэд галын  аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон стандарт, нормантив, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, болзошгүй гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэл эмзэг байдлыг бууруулах, ухуулга сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулж  1918 иргэнд заавар зөвлөмж өгч,  106 зөрчил илрүүлж, 100 зөрчлийг хугацаатай үүрэг өгч  620 санамж материал тараан, хариуцсан баг хороонд байрлах аж ахуйн нэгжүүдэд сэрэмжлүүлэг 60-ыг нааж,  гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа.