Болзошгүй гамшиг, гал түймрийн аюулаас иргэдийн амь нас, эд хөрөнгийг урьдчилан сэргийлэх, иргэдийн гамшиг, гал түймрийн аюулын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, аймаг орон нутагт гарч байгаа гамшиг, гал түймрийн эрсдэлийг бууруулах зорилгоор тус газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн баталсан “Уламжлалт сар шинийн баяр болохтой холбогдуулж гэр хороолол, орон сууцны айл өрхөд АЮУЛГҮЙ ӨРХ нэгдсэн арга хэмжээний шалгалтын удирдамж”-ийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс 02 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулан явууллаа.

Тус шалгалтаар гал унтраах, аврах ангийн нийт 30 албан хаагч 603 айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг явуулж 192 зөрчлийг илрүүлж 46 зөрчлийг газар дээр нь арилгуулж 146 зөрчлийг ойрын хугацаанд арилгаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар үүрэг өгч 1829 иргэнд гамшгаас хамгаалах тухай болон галын аюулгүй байдлын талаар яриа таниулга хийж, гал түймрийн аюулаас урьдчилан сэрэмжлэх, иргэд аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар заавар зөвлөмж, гарын авлага материал 300 ширхэгийг тараан ажиллаа.