Сүхбаатар аймгийн орон нутгийн чанартай зам цасанд боогдох, хөдөлгөөний хязгаарлалт үүсэхээс сэргийлж аймгийн зам арчлалтын компанийг үүрэгжүүлж  ажиллахын зэрэгцээ зам  хаагдсан Мөнххаан, Эрдэнэцагаан, Асгат сумдын  6 тохиолдолд аймгийн Онцгой байдлын газраас давхардсан тоогоор 90 албан хаагч, 8 автомашин, тусгай зориулалтын түрэгч машин 1, бусад багаж зэвсэглэмжтэйгээр 12 хоног ажиллан, 400 км  цасанд боогдсон зам талбайг  цэвэрлэж  зорчих үйл ажиллагааг хэвийн болголоо.