Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах ангийн шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаа 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр болов. Нээлтийн арга хэмжээнд  Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү болон аймгийн удирдлага, хамтран ажилладаг бусад байгууллагын удирдлагууд оролцлоо.