ОБЕГ-аас ирүүлсэн 11/3135 тоот албан бичиг, тус аймгийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталсан “Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2016 онд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх”, “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” талаар нийт 12 цагийн сургалтыг аймгийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 38 багш, Биеийн тамир спортын газрын 16 ажилтан, БЗӨБ-ийн Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын 48 ажилтан, “Dream” зоогийн газар 9, Happy BBQ ресторан 5, Магнай трейд ШТС 79-р салбарын 10, Нийгмийн даатгалхэлтсийн нийт 17 ажилтан, Сүмбэр сумын 9 хэсгийн ахлагчтай зохион байгуулан явууллаа.