Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас Шинэчлэн батлагдсан "Галын аюулгүй байдлын тухай хууль"ийг ард иргэдэд сурталчилах өдөрлөгийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11:00 цагаас 16:00 цагийн хооронд Сүхбаатар аймгийн төв талбайд зохион байгуулагдлаа. Уг өдөрлөгт Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн баталсан төлөвлөгөөний дагуу ард иргэдэд аврах, гал унтраах чиглэлээр ашиглаглаж байгаа багаж хэрэгсэл, машин техник, тоног төхөөрөмжийг олон нийтэд дэлгэн үзүүллээ.Галын аюулгүй байдлын тухай хуульд ард иргэд, аж ахуй нэгж, албан байгууллагад чиглэсэн хуулийн зүйл заалтуудаар брошур хийн 350 гаруй иргэдэд тараасан байна. Орон нутгийн 2 телевизээр хуулийг сурталчилах, урьдчилан сэргийлэх шторкийг ард иргэдэд хүргэн ажиллаж байна.