Аймгийн Засаг даргатай Онцгой байдлын  газрын даргын байгуулсан гэрээнд тусгасны дагуу 2015 онд гамшгаас хамгаалах албадын чадавхийг дээшлүүлэх зорилт дэвшүүлж ажиллаж байгаа бөгөөд энэ зорилтын хүрээнд аймгийн гамшгаас хамгаалах 10 албаны 284 томилгоот бүрэлдэхүүнд 92 цагийн сургалт, дадлагыг зохион байгуулсан ба 2015 оны 11 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд Мэргэжлийн хяналтын газрыг түшиглэн байгуулсан гамшгаас хамгаалах Мэргэжлийн хяналтын албаны 15 томилгоот бүрэлдэхүүнтэй 10 цагийн сургалт, дадлагыг зохион байгууллаа.