Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын засаг даргын тамгын газар, ИТХ, Онцгой байдлын газар хамтран 2015 оны 09 дүгээр сарын 18-19-ны өдрүүдэд "Иргэдээ сонсьё" багийн өдөрлөгийг зохион байгуулан явуулсан. Уг өдөрлөгт  1-9 дүгээр багийн  7000 иргэн оролцсон бөгөөд  хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг зохион байгуулж  640 ширхэг санамж  материалыг тараасан байна.