Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор хүүхэд, өсвөр үеийнхнийг эх оронч үзэлтэй, эрүүл чийрэг, тэсвэр хатуужилтай иргэд болгон хөгжүүлэх “Эх орон-36” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн-Монгол ОУБ-ын Бор-Өндөр-1 ОНХХ-тэй хамтран аймгийн ерөнхий боловсролын 1, 2, 3, 5 дугаар сургуулийн 10 дугаар ангийн 150 хүүхдэд өртөөчилсөн сургалтыг зохион байгууллаа.