БАРУУН-УРТ СУМЫН 1-11 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, АЖИЛЧДАД "БЭЛЭН БАЙ" БАГЦААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Онцгой байдлын газрын даргын баталсан сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баруун-Урт сумын 1-11 дүгээр цэцэрлэгийн нийт 211 багш, ажилчдад “Бэлэн бай” сургалтын багцаар сургагч багш нар сургалт зохион байгууллаа.