ХӨРШИЙН БҮЛГИЙНХЭН МЭДЛЭГЭЭ БАТАТГАВ 
Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд, ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх“ төслөөс зохион байгуулсан сургалтад Түмэнцогт сумын багийн хөршийн бүлгийн төлөөллүүд хамрагдлаа. Тус сумын багийн хөршийн бүлгээс өөрсдийн санаачлагаар түймэр унтраах төхөөрөмж хийх санаачлага гарган төслийн зохицуулагч нарт танилцууллаа.