ТАРХАЛТЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх тасаг, Гал түймэр унтраах,  аврах 15   дугаар   ангийн   салааны   захирагчийн   үүрэг   гүйцэтгэгч  ахлах ахлагч С.Батхуяг   захирагчтай 1 дүгээр салааны бүрэлдэхүүн хамтран    2018 оны  01 дүгээр  сарын 25-ны өдөр  Мэргэжлийн хяналтын газрын  ажилчдад  ажлын байрны галын аюулгүй байдал, гал түймрийн тухай ойлголт,  гал унтраах анхан шатны  багаж зэвсэглэмж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, анхны тусламж   сэдвүүдээр  2 цагийн сургалтыг зохион байгууллаа.

            Сургалтыг  танхимын болон тархалтын сургалтаар зохион байгуулж  Онцгой байдлын газраас 10 албан хаагч, 1 автомашин, Мэргэжлийн хяналтын газраас 28 ажилтан нийт 38 хүн  хамрагдсан байна.