ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Улсын онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 2018 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах, Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр албан даалгавар, аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг тус тус эрчимжүүлэх, “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд ажилтан, албан хаагч, иргэд, олон нийтэд гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадвар олгох зорилгоор "Бэлэн бай" сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн ЗХ-ний 338 дугаар ангийн алба хаагчид болон энгийн ажилчдад танхимын болон дадлагаар сургалтыг зохион байгууллаа.