ЗҮҮН БҮСИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Зүүн бүсийн Онцгой байдлын газрын удирдах бүрэлдэхүүн, офицеруудад Гамшгаас хамгаалах менежментийн хөгжлийн чиг хандлага, бүсийн төвийн удирдлага зохицуулалт, ажиллах журмыг танилцуулах, гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, офицер бүрэлдэхүүний штабын жигдрэлтийг хангах зорилгоор зохион байгуулагдсан сургуульд Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Энхбаатараар ахлуулсан 6 офицер бүрэлдэхүүнтэйгээр Бүсийн төв Дорнод аймагт 2017 оны 11 дүгээр сарын 26-29-ны өдрүүдэд оролцсон.
Цагийн байдал нь газар хөдлөлт, хээрийн түймэр, малын гоц халдварт шүлхий өвчин гэсэн 3 сэдвүүдээр өгөгдөж цагийн байдлыг үнэлэх штабын дадлага, даргын ажлын зурагт оруулж бүсийн төвийн дарга, бүсийн Онцгой байдлын газрын дарга нарын шийдвэрийн илтгэл тавигдсан.
Зүүн бүсийн Онцгой байдлын газруудын команд штабын сургуулийн хүрээнд зохион байгуулагдсан удирдах бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх, харилцан ажиллагааг сайжруулах, болзошгүй ослын үед өөртөө болон бусдад тусламж үзүүлэх мэдлэг дадлага олгох сорилд идэвхтэй оролцож Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүн “Тэргүүн” байр эзэллээ.