"ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Обьектын гал түймрээс урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээний хүрээнд "ДБЭХС" ТӨХК-ний Сүхбаатар аймаг дахь салбартай хамтран "Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа" сэдэвт өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт Онцгой байдлын газраас болзошгүй гамшиг ослоос өөрийгөө болон бусдыг хамгаалах, байгууллагын гамшгийн эрсдэлийг бууруулах, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор тархалтын болон аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгууллаа. Дадлага сургуульд "ДБЭХС" ТӨХК-ний Сүхбаатар аймаг дахь салбараас 50 ажилтан албан хаагч, Онцгой байдлын газраас 15 албан хаагч хамрагдлаа.