ЗАЛУУ МАЛЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА
2017 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас малжуулах хөтөлбөрт хамрагдсан “Залуу малчдад зориулсан сургалт, туршлага солилцох уулзалт зөвлөгөөн”-д Онцгой байдлын газрын үйл ажиллагаа болон болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд 9 сумын 45 малчин хамрагдсан.