Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн баталсан Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт явуулах төлөвлөгөө, хуваарийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 1, 2 дугаар байрны ажилтан албан хаагчдад 2017 оны 03 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулан ажиллалаа. Сургалтыг нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар, дэд хурандаа Б.Үнэнбаатар, нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, хошууч Ц.Эрдэнэчимэг, гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мөнхсайхан нар хуваарийн дагуу зохион байгуулж явуулсан. Сургалтаар газар хөдлөлтийн аюул, гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио дамжуулах журам, газар хөдлөлтийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх ажиллагаа, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид заагдсан үүргэвчинд байвал зохих 15 нэр төрлийн хэрэгцээт зүйлийн бүрдлийг хангуулах, газар хөдлөлтийн гамшгийн аюулын үед өөрийгөө хамгаалах, аюулгүй талбайд гарах ажиллагааны сургалтыг нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1-р байрнаас 356, нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2-р байрнаас 469, нийт 825 албан хаагчдад зохион байгуулж ажиллалаа.