Онцгой байдлын ерөнхий газрын даргын Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай А/309, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2017 оны А/02 дугаар тушаал, 2017 оны сургуулийн жилийн хөтөлбөр, цаг сэдвийн төлөвлөгөөний дагуу 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн хүрээний офицер бүрэлдэхүүнд танхимын сургалт зохион байгууллаа.Нийслэлийн Онцгой байдлын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн ”Гамшгаас хамгаалах тухай хууль”, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын ахлах сэтгэлзүйч, хошууч Д.Эрдэнэчимэг “Сэтгэлзүйн бэлтгэл”, Захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа С.Содонтуяа “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хүний нөөцийн тухай бодлого, зааврын тухай” сэдвүүдээр тус тус сургалтыг зохион байгууллаа.