Aймгийн төвийн 2 дугаар цэцэрлэгийн /сургуулийн өмнөх насны/ 145 хүүхэд багачуудад аюулгүй амьдрах мэдэг олгох 1 цагийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар ахлах бүлгийн 50 хүүхдэд гал түймрийн аюул, гал түймэр гарсан үед ямар арга хэмжээ авах, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар зурагт үзүүлэн ашиглан мэдээлэл хийн Онцгой байдлын албанд ажиллаж байгаа аврагч, гал сөнөөгчийн ажил, багаж хэрэгслийг сурталчилан “Гал сөнөөгч” номыг уншин танилцуулж, нийт хүүхэд багачууд багш нарт “Аврагч мазаалай” цуврал сэрэмжлүүлэгийн бичлэгийг үзүүлэн ажиллаа.