Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Боловсролын хэлтсийн даргын хамтран баталсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “МЭДЛЭГЭЭ ТҮГЭЭЦГЭЭЕ: Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт танхимийн сургалтыг дүүргийн ерөнхий боловсролын Ирээдүй Цогцолбор сургуулийн 1-р бага, 1-р дунд, 1-р ахлах, 2-р ахлах сургуулиудын ажилтан, албан хаагч, багш, сурагчидад зохион байгуулж болзошгүй газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажлыг эрчимжүүлж, харилцан хамтын ажиллагаа уялдаа холбоог сайжрууллаа.Тус сургуулиудын нийт 240 багш, ажилтан, сурагч хамрагдсан.