Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Цэргийн тангараг өргөх арга хэмжээг зохион байгуулах болон өргөсөн тангарагаа давтан төрийн дуулал дуулах, хүндэтгэлийн өдрийг тогтоох тухай” А/278 дугаар тушаалын дагуу Цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг 2016 оны 12 дугаар сарын 07-ний өдөр 11:40 цагт Онцгой байдлын газарт зохион байгуулж арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг болон аймаг орон нутгийн удирдлагууд оролцлоо. Цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээний үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг хэлсэн үгэндээ “Бид хос тангарагтай албан хаагчдыг хувьд шилдэг хүний дээд нь байх хэрэгтэй. Үүрэг хариуцлага өндөр болж байгаа гэдгийг ухамсарлан мэргэжлийн ур чадвар, сахилга хариуцлагыг нэг номерт тавин ажиллараарай” гэсэн үүргийг өгч ажлын амжилт хүслээ. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд бие бүрэлдэхүүн бүрэн хамрагдлаа. Онцгой байдлын албаны албан хаагчид Онцгой байдлын албаны тангараг өргөсөн ба Цэргийн тангараг өргөж хос тангарагтан боллоо.