Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/277 дугаар тушаалаар томилогдсон ОБЕГ-ын дэд  дарга, Онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 12  дугаар сарын  02-04-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт Удирдлага зохион байгуулалт, Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, Гал түймэр унтраах аврах анги, Эрэн хайх аврах салбарын  ажил, зохион байгуулалт, Санхүү аж ахуй, Улсын  нөөцийн салбарын үйл ажиллагаанд үзлэг шалгалт явуулж, жагсаалын үзлэг, Тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
2016 оны 12 дүгээр сарын 02-ны өдрийн 19 цаг 10 минутад ажлын хэсгийг хүлээн авч, тестийн шалгалт авсан. Шалгалтад 11 офицер, 20 ахлагч хамрагдсан ба Цэргийн алба хаагчдын бие бялдрын стандартын дагуу 63 албан хаагчийн биеийн жингийн индексийг тодорхойлсон.
2016 оны 12 дугаар сарын 03-ны 07:30 цагт ажлын хэсгээс бие бүрэлдэхүүнийг  “Яаралтай цуглар 1” дохиогоор ажиллуулж, ОБЕГ-ын дэд дарга хурандаа Ц.Ганзориг Онцгой байдлын газар жилийн эцсийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үр дүн, бэлэн байдлын үзлэг, шалгалтыг зохион байгуулж байгаа талаар мэдээлэл өгч, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, онцгой байдлын хошууч Ц.Төрмандах ОБЕГ-ын даргын 2016 оны А/277 тоот тушаалыг нийт бие бүрэлдэхүүнд уншиж танилцуулж, жагсаалын үзлэгийн ажиллагааг эхлүүлсэн. Үзлэгээр жагсаалын албан хаагчдын бичиг баримт, биед байх зүйлс, хувцасны тохироо иж бүрдэл, дүрмийн мэдлэг, жагсаалын хувиргалтуудыг үзэж шалгасан.