"ӨСВӨРИЙН АВРАГЧ" бүлгийг Сонгинохайрхан дүүргийн 21, 22 дугаар хороонд байрлах Ерөнхий боловсролын 121, 124 дүгээр сургуулиудад шинээр байгууллаа.Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн, ДЗМОУБ-ын ОНХХ-ийн ажилтан, дүүргийн Улаан Загалмайн хорооны арга зүйч нар тус сургуулийн багш, сурагчдад 7 цагийн танхимын сургалт зохион байгуулсан мөн Онцгой байдлын албаны онцлог, машин техник, аврах багаж зэвсэглэмжтэй танилцуулав.