Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/24 дүгээр “Хүйтний улирлын хувцсанд шилжүүлж, хувцасны үзлэг зохион байгуулах тухай” тушаалын дагуу газрын бие бүрэлдэхүүн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүйтний улирлын хувцсанд шилжин, Онцгой байдлын газрын даргын нэрэмжит хувцасны үзлэгийг зохион байгууллаа.

Хувцасны үзлэгт бие бүрэлдэхүүн 94 хувьтай хамрагдаж хүйтний хувцасны зөрчил, дутагдалгүй амжилттай явагдлаа.

“Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын хувцасны үзлэг зохион байгуулах удирдамж”-ийн дагуу 2016 оны 10 дугаар с арын 24-ны өдөр Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, Эрэн хайх, аврах бүлгийн даргын нэрэмжит, 10 дугаар сарын 26-ны өдөр Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч, Улсын нөөцийн салбарын даргын нэрэмжит үзлэгийг тус тус зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг шат дарааллан арилгуулж ажилласан.