Улс орон даяар хэрэгжүүлж байгаа “Эрүүл элэг” хөтөлбөрийн “Элэг бүтэн Монгол-2020” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд элэгний В,С вирус илрүүлэх шинжилгээнд Онцгой байдлын газрын нийт 96 алба хаагч  хамрагдлаа.

Аймгийн эрүүл мэндийн газар, “ЭНЭРЭЛ” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран элэгний В вирусээс урьдчилан сэргийлэх вакцины эхний тунд нийт 81 алба хаагчыг хамруулж ажиллаа.