Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, аюулгүй амьдрах мэдлэг олгох, болзошгүй ослын үед өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг эзэмшүүлэх, Онцгой байдлын алба болон Дэлхийн зөн ОУБ-ын үйл ажиллагааг таниулан, сурталчилах “Мэдлэгээ түгээцгээе” сургалтыг аймгийн ерөнхий боловсролын 1,2,3,5 дугаар сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгийн 38 хүүхдэд зохион байгууллаа.