“Онцгой байдлын албаны нээлттэй хаалганы өдөр” өдөрлөгийн арга хэмжээг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагт  Сүмбэр сумын төв талбайд зохион байгуулан явууллаа. 

Өдөрлөгийн арга хэмжээнд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын зорилт, онцгой байдлын газраас хийж гүйцэтгэсэн ажлын талаархи мэдээллийг хүргэн, Гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжоор яриа таниулга сурталчилгааны ажлыг зохион байгуулан, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, оюутан сурагчдад гал унтраах тусгай зориулалтын болон аврах үйл ажиллагааны сүүлийн үеийн автомашин техник, багаж зэвсэглэмжийг дэлгэн танилцуулсан.

Уг арга хэмжээнд Аймгийн ИХТ-ын дарга, Засаг дарга болон төрийн захиргааны байгууллагуудын ажилтан албан хаагч ард иргэд, оюутан сурагч  215 хүн хамрагдсан.

Өдөрлөгийн үеэр “Онцгой мэдээ сонин 350 ширхэг,  гал түймэр, мал, амьтны халдварт өвчин, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх болон болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх өөрийгөө болон бусдыг аврах мэдлэг олгох зорилгоор 6 төрлийн  санамж сэрэмжлүүлэг, гарын авлага 255 ширхэгийг тараан өдөрлөгийн арга хэмжээнд оролцсон иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг авч, 3 иргэний санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэн ажиллаа.