Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулж гал түймрийн аюулаас иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аймаг орон нутагт гарч байгаа гамшиг, гал түймрийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд гэр хороолол, орон сууцны айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг Онцгой байдлын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр баталсан “Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж”-ийн дагуу 2016 оны 09 дүгээр сарын 23-29-ний өдрүүдэд зохион байгуулан явууллаа.

Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн нийт 24 албан хаагч 454 айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг явуулж 87 зөрчлийг илрүүлж 40 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 47 зөрчлийг ойрын хугацаанд арилгаж болзошгүй эрсдэлээс сэргийлэх талаар анхааруулгыг өгч 1056 иргэнд гамшгаас хамгаалах тухай болон галын аюулгүй байдлын тухай хуулийн иргэний эрх, үүргийн талаар яриа таниулга хийж, гал түймрийн аюулаас урьдчилан сэрэмжлэх, иргэд аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар заавар зөвлөмж, гарын авлага материал тараан ажиллаа.