Аймгийн засаг даргын 2016 оны А/264 дугаар “Эргүүл шалгалтын ажил зохион байгуулах тухай” захирамжийн дагуу 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр намрын хуурайшилтын үе эхлэж байгаатай холбогдуулан хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын хулгай, хууль бус ан агнууртай тэмцэх ажлын хүрээнд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Сүмбэр сумын 5,6 дугаар багийн 15 айл өрх, гал унтраах 4 нөхөрлөлийн нийт 76 иргэдтэй уулзан хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх яриа танилга хийж, хээрийн түймэр унтраах багаж хэрэгслийн бэлэн байдлыг үзэж, хээрийн түймэр унтраах дадлага сургуулийг хийлээ.

Уг захирамжийн дагуу эрүүл шалгалтыг 2016 оны 09 дүгээр сарын 25-наас 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал зохион байгуулах юм.