Гамшгаас хамгаалах талаар мэдлэг олгох, үүссэн гамшиг ослын үед өөртөө болон бусдад туслах анхны тусламж үзүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэх, зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, зөөврийн гал унтраагуурыг ашиглан гал унтраах чадвар эзэмшүүлэх сургалт дадлагыг Шивээ-Овоо ХК-ний Технологи дамжуулах хэсгийн ажилтнуудад зохион байгууллаа. Дадлага сургуульд 65 ажилтан хамрагдаж, Онцгой байдлын газарт ашиглагдаж буй эрэн хайх аврах зориулалтын автомашин, багаж хэрэгсэлтэй танилцлаа.