Онцгой байдлын eрөнхий газраас 2016 онд дэвшүүлсэн “Гамшгийн эрдсэлийг бууруулах олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх” зорилтын хүрээнд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Бор-өндөр 1 ОНХХ –т бие бүрэлдэхүүний болон олон нийтэд чиглэсэн сургалтын материаллаг бааз, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх төсөл хүргүүлж 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 8 нэр төрлийн 17,197,200 төгрөгний сургалтын техник тоног төхөөрөмж  хүлээн авлаа.

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар нь Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Бор-Өндөр 1 ОНХХ-тэй 2010 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд 2014, 2015 онуудад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас, уснаас эрэн хайх аврах ажиллагааны хийлдэг завь, аврах хантааз, цагираг  гэх мэт нийт 8. 388. 800 төгрөгний техник хэрэгслийг тус байгууллагад нийлүүлсэн.

Бидэнтэй хамтран ажиллаж, бидний үйл ажиллагааг байнга дэмжин ажилладаг Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Бор-Өндөр 1 ОНХХ-ийн хамт олондоо талархаж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.