Онцгой байдлын ерөхий газраас дэвшүүлсэн зорилт, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын хамтран ажиллах гэрээ, 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Эрэн хайх, аврах бүлгийн бүрэлдэхүүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааны үүрэг гүйцэтгэх чадавхи, харилцан ажиллах ажиллагааг сайжруулах зориогоор Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгүүд хамтарсан “Хаялага нуур аврах ажиллагаа 2016” дадлага сургуулийг 2016 оны 09 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийн төгсгөлд буухиа тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд эрэн хайх, аврах бүлгийн аврагчид амжилттай оролцлоо.