“Ахиллис Монгол” төрийн бус байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ИТГЭЛ, НАЙДВАР БОЛОМЖ –УЛААНБААТАР 2016” марафон гүйлтийн тэмцээн Улаанбаатар хотод өнгөрөгч бямба, ням гариг зохион байгуулагдаж нийт 320 байгууллагын 3000 гаруй тамирчид хурд хүчээ сорьсон бөгөөд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч -гал сөнөөгч ахлах ахлагч Д.Ариунжаргал 42 км-н гүйлтэнд 1 дүгээр байранд орж алтан медаль, аврагч -гал сөнөөгч ахлагч  Э.Мөнхчулуун  21 км-н гүйлтэнд 6 дугаар байранд шалгарсан амжилтуудыг үзүүлж оролцсон байна. Уг тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид багийн дүнгээр хоёрдугаар байр эзэлсэн байна.