ОБЕГ-ын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1415 тоот албан бичгээр өгсөн “Урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай”, 2016 оны 07 дугаар сарын 05-нй өдрийн 1/1582 дугаар дугаар албан бичгээр өгсөн үүргийн дагуу Монгол улсын үндэсний их баяр наадмын өдрүүдэд Шивээговь сумын 2 дугаар багийн нутагт байрлах Шивээ-овоо нүүрсний уурхайн Хаялага нуурын эргээр 2016 оны 07 сарын 10, 14-ны өдрүүдэд тус газраас 15 албан хаагч завьт эргүүл хийж, аялал зугаалгаар явж буй 76 иргэдэд үер усны аюул ослоос урьдчилан сэргийлэх яриа таниулгыг хийж гарын авлага материал тараан ажиллаа.

Мөн аймгийн Цаг уур, орчины шинжилгээний албанаас цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ,  7 хоногийн төлөв мэдээг хүлээн авч, сумдын ЗДТГ-ын дарга нарт албан тоотоор болон цахимаар хүргүүлж, сэрэмжлүүлэг мэдээг 2 удаа гарган аймгийн Холбооны газрын кабелийн телевиз, болон “NCH” Шинэ чойр орон нутгийн телевизээр 2016 оны 07 сарын 08-наас 17-ны өдрийг дуустал  өдөрт 3 удаагийн давтамжтайгаар 30 удаа, Онцгой байдлын газрын вэб хуудас болон Говьсүмбэр аймгийн фэйсбүк хаягт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх богино хэмжээний бичлэг, сэрэмжлүүлэгийг байршуулан ард иргэдэд хүргэсэн ба “Баяр наадмын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох, үер усны аюулаас сэрэмжлүүлэх” мэдээллийг Сүмбэр сумын 5, 6 дугаар баг, Баянтал сумын 2 дугаар баг, Шивээговь сумын 1 дүгээр багийн хөдөөгийн 218 малчин өрхийн гар утсанд “Багц мессеж” үйлчилгээг ашиглан хүргэлээ.

            Баяр наадмын өдрүүдэд үер, гол усны аюул осол гараагүй байна.