Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Онцгой байдлын газар, ДЗОУБ-ын Бор-өндөр 1 ОНХХ-тэй хамтран зохион байгуулсан “Хэрэглэгчийн хяналтын хуудас сурталчилах, галын аюулгүй байдлыг хангуулах сэдэвт үзүүлэх сургалт”-аар ард иргэдэд галын аюулгүй байдал болон галын хорыг хэрхэн ашиглах талаар яриа таниулга хийж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлэг, “Аюул ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ” иргэдэд зориулсан гарын авлага материал 50 ширхэгийг тараан иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг авч, 1 иргэний санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэн ажиллаа. Сургалтыг Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах Балданзасаг ХХК-ний “Худалдааны төв”-д зохион байгуулан хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл 64 иргэн, ОБГ-аас 2 албан хаагч, 1 сонсогч, МХГ-аас 18 ажилтан оролцлоо.