Онцгой байдлын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагадсаны дагуу тус аймгийн Шивээговь суманд байх Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн Хаялага нууранд “Уснаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг зохион байгууллаа. Дадлага сургуульд 21 албан хаагч хамрагдлаа. Мөн нуурын эргээр завьт эргүүлийг гарган үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдэд тавих хяналтаа сайжруулах талаар яриа таниулгыг 35 иргэнд хийж, заавар зөвлөмж өгч ажиллаа.