ЦДҮС ТӨХК-ийн Зүүн өмнөд бүсийн салбарын Чойр хэсэгтэй хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гал унтраах сургалт, дадлагыг зохион байгуулан явууллаа. Дадлага сургуулийг зохион байгуулах удирдамжийн хүрээнд “Галын аюулгүй байдлын тухай хууль болон гал түймрээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр 2 цагийн онолын танхимын сургалтыг зохион байгуулан зөөврийн ОУ-5, MFZ маркын гал унтраагуул, эсгий ашиглан гал унтраах дадлага сургуулийг хийж гүйцэтгэлээ.Тус сургалт, дадлагад Онцгой байдлын газраас 2 албан хаагч, 2 сонсогч, ЦДҮС ТӨХК-ийн Зүүн өмнөд бүсийн салбарын Чойр хэсгийн 21 ажилчин хамрагдлаа.