Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны б/106 тоот тушаалаар баталсан "Цагдаагийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2016 оны сургалтын төлөвлөгөө"-ний дагуу Нийтийн хэв журам сахиулах жижүүрийн ахлах байцаагч нарт "Галын хор хөнөөлийг таслан зогсоох, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл"-ийг хэрхэн ашиглах талаар сургалт зохион байгуулав.