Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар нь Дэлхийн зөн Монгол ОУБ-ын  Бор-Өндөр 1 ОНХХ /Орон нутаг хөгжлийн хөтөлбөр/-тэй  2009 оноос хойш хамтран ажиллаж байна.  2013-2016 оны эхний хагас жилийн байдлаар нийт 45 удаагийн сургалтыг хамтран зохион байгуулж 3482 иргэнд үүнээс 1889 хүүхэдийг хамруулсан байна.

2016 онд Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Бор-Өндөр 1 ОНХХ-т “Сургалтын танхимын материаллаг баазыг дээшлүүлэх” төсөл бичиг хүргүүлсэн бөгөөд эхний ээлжинд 40 ширээ, 80 сандал, зургын аппарат, зөөврийн мекрофоныг Онцгой байдлын албаны өдрөөр  хүлээлгэн өглөө.

 Өнгөрсөн онд “Эрэн хайх аврах ажиллагааны тоног төхөөрөмжийг сайжруулах”, “Сургалтын орчныг сайжруулах” төслүүдийг бичиг хүргүүлсэн бөгөөд төслийн үр дүнд 4 хүний суудалтай хийлдэг моторт завь, аврах хантааз, аврах цагираг, чанга яригч, өсгөгч зэрэг 5. 388. 800 төгрөгний багаж зэвсэглэмжийг хүлээн авч иргэдэд чиглэсэн сургалт, дадлага, аврах үйл ажиллагаанд ашиглаж байна. Хамтран ажиллаж бидний үйл ажиллагааг байнга дэмжин ажилладаг нь Дэлхийн зөн Монгол ОУБ-ын  Бор-Өндөр 1 ОНХХ-ийн хамт олондоо талархаж, ажлын өндөр амжилт хүссье.