Дэлхийн Зөн ОУБ-ын Бор Өндөр-1 ОНХХ-өөс “Малчин гэр бүлийн амьдалыг сайжруулах төсөл” –ийг Сүмбэр сумын 4 дүгээр багт хэрэгжүүлж 20 малчин өрхийг хамруулаад байгаа бөгөөд тус өрхийн гишүүдэд “Дэлхийн зөн Монгол”  төв байгууллагаас  сурагч багш Г.Дашдорж, Онцгой байдлын газартай хамтран “Өрхийн бэлэн байдал”, “Өрхийн эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал” сэдвээр 6 цагийн танхимын сургалтыг зохион байгуулж  малчид гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах, гамшгийн эрсдэлийн үнэлэх аргачлалд суралцлаа.