Аймгийн Засаг даргатай Онцгой байдлын  газрын даргын байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгасны дагуу 2016 онд Гамшгаас хамгаалах томилгоот мэргэжлийн ангиудын үүрэг гүйцэтгэх чадавхийг сайжруулах зорилт дэвшүүлж ажиллаж байгаа бөгөөд энэ зорилтын хүрээнд  аймгийн Баянтал сумын Гамшгаас хамгаалах Ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн 44 томилгоот бүрэлдэхүүнтэй онолын 4 цагийн танхимын сургалт, штабын дадлага сургуулийг 6 цагийн хугацаатай зохион байгууллаа. Батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд сургалтаар гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, Засгийн газрын 2015 оны 286, 303, 416 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 50 дугаар тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А/130 дугаар тушаал, шийдвэрийг танилцуулан, томилгоот бүрэлдэхүүний цэрэгжилт, үүргэвч аранзны жигдрэл, төлөвлөгөөнд тусгагдсан машин техник, багаж зэвсэглэмжийг үзэж мэргэжил арга зүйн заавар, зөвлөмж өгч ажиллаа. Мөн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, цагийн байдлыг үнэлж шийдвэр гаргах, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар илтгэх, газрын зурагт оруулах, хээрийн түймэр унтраах дадлага сургуулийг хийж гүйцэтгэлээ.